eID MongoliaeID Mongolia
Шийдлүүдe-IDГарын үсэгAPIИтгэлцэлDemoDocs

Тусламж

Түгээмэл асуултууд

eID Mongolia аппликейшныг хаанаас татах вэ?

App Store (iOS) эсвэл Google Play (Android) дэлгүүрээс "eID Mongolia" гэж хайж татна уу.

Регистрийн дугаар гэж юу вэ?

Иргэний үнэмлэхний арын талд бичигдсэн 2 кирилл үсэг + 8 оронтой тоогоос бүрдэх дугаар. Жишээ нь: МА74101813.

PIN код мартсан тохиолдолд яах вэ?

Бүртгэл үүсгэх үед олгогдсон PUK кодоо ашиглан PIN кодоо шинэчилнэ. PUK кодоо мартсан бол шинээр бүртгэл үүсгэх шаардлагатай.

Push мэдэгдэл ирэхгүй байвал яах вэ?

Утасны Settings → Notifications → eID Mongolia доор мэдэгдэл (notification) зөвшөөрөгдсөн эсэхийг шалгана уу.

Баталгаажуулах код (verification code) гэж юу вэ?

Нэвтрэлтийг эхлүүлэх үед вэб хуудас болон утасны аппликейшнд адил 5 оронтой код харагдана. Хоёр код ижил бол хүсэлт үнэхээр таных. ЭНЭ КОД БОЛ ПИН БИШ — зөвхөн нүдээр тулгах зориулалттай, хаана ч (ялангуяа ПИН1-ийн талбарт) оруулж болохгүй. Тиймээс ПИН1 (4 орон)-оос ялгаж 5 оронтой болгосон.

Гарын үсэг зурах гэж юу вэ?

Цахим баримт бичигт хуулийн хүчин төгөлдөр цахим гарын үсэг зурах үйлдэл. PIN2 код шаардагдана.

Бусад асуулт байна уу?

Бидэнтэй холбогдоно уу

support@eidmongolia.mn
← Нүүр хуудас
eID MongoliaeID Mongolia CA

Монгол Улсын лицензтэй Certification Authority. e-ID, баталгаажуулалт, цахим гарын үсгийн итгэлцлийн үйлчилгээ.

Үйлчилгээ

  • e-ID
  • Цахим гарын үсэг
  • Баталгаажуулалт
  • Итгэлцлийн үйлчилгээ

Нөөц

  • OCSP
  • CRL
  • Adobe Reader итгэлцэл

Байгууллага

  • Тусламж
  • Дэмжлэг
  • Нууцлал
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

© 2026 Gerege Systems ХХК (Gerege Systems LLC)

Бүх эрх хуулиар хамгаалагдсан.